Базар Хүүхээ

Багш

1926 онд төрсөн


Намтар:


1947 оноос эхлэн Увс аймаг, Улаанбаатар хотын 10 жилийн 14, 33 дугаар сургуульд багшилжээ. Бага насны хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжил, гэр ахуйн нөхцөл, зан төлөвийг сайтар судалж, эх, эцэгтэй байнгын нягт харилцаатай байж, хүүхэд бүртэй ажиллаж амжилтад хүрдэг арга туршлагаараа алдаршсан ахмад сурган хүмүүжүүлэгч ажээ. Дөрвөн удаа нэгдүгээр ангийг дааж авч дөрөвдүгээр ангийг сурлагын 100 хувийн амжилт, чанарын 85-91 хувийн үзүүлэлттэйгээр төгсгөж байжээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Улаанбаатар хотын 33 дугаар сургуульд багш байхдаа Гавъяат багш /1968-02-02. №23/-аар тодорчээ.



Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт