
Очирбат Ичинхорлоо
Дуурийн дуучин
1944 онд төрсөн
Намтар:
Монгол Улсын Дуурь Бүжгийн академик театрт гоцлол дуучин, Монгол Улсын Филармонид гоцлол дуучнаар тус тус ажиллаж байсан бөгөөд 1979 оноос Улсын Багшийн Дээд Сургуульд дуу-хөгжмийн факультетэд, 1990 оноос Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуульд дуурийн дуучний мэргэжлийн багшаар ажиллаж байна.
Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн Хөгжмийн Урлагийн факультетын багш Очирбатын Ичинхорлоо нь 1961-1966 онд Болгар Улсын Софи хотын Хөгжмийн Дээд Сургуулийн дуурийн дуулаачийн ангийг дуурийн дулаач мэргэжлээр онц сайн дунтэй төгсчээ. Үүний дараа Монгол Улсын Дуурь Бүжгийн академик театрт гоцлол дуучин, Монгол Улсын Филармонид гоцлол дуучнаар тус тус ажиллаж байсан бөгөөд 1979 оноос Улсын Багшийн Дээд Сургуульд дуу-хөгжмийн факультетэд, 1990 оноос Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуульд дуурийн дуучний мэргэжлийн багшаар ажиллаж байна. Энэ хугацаанд 70 гаруй гарын шавь бэлтгэж гаргасны дээр олон зуун оюутнуудад багшилсан туршлагтай сурган хүмүүжүүлэгч багш юм. Түүний шавъ нараас Олон Улсын тэмцээн уралдаануудад удаа дараа оролцож шагналт байруудад орж байсан байна.
О. Ичинхорлоо Монголын дууны урлагт сургалт хумуужлийн ажил хийхийн зэрэгцээ Дж.Пуччинийн "Чио Чио Сан" дуурийн Мадам Батэрфлай, "Тоска"-ийн Тоска, Ш.Гуногийн "Фауст"-ын Маргарита, СРахманиновын "Алеко"-ийн Земфира зэрэг 15 дуурийн гол болон туслах дүрүүдийг амжилттай бутээсэн юм. Мөн Дж. Вөрди, П.Чайковский, Ф.Шуберт, Р.Шуман, А.Коплинд, Э.Григ, Ф.Лист нарын гадаадын хөгжмийн зохиолчдын болон С.Гончигсумлаа Б.Шарав, Н.Жанцанноров нарын үндэсний хөгжмийн зохиолчдын ари, романс, ардын дуунуудаар бие даасан уран бүтээлийн концерт 23 удаа гадаад дотоодын тайзнаа тоглосон юм.
О.Ичинхорлоогийн сургалт уран бүтээл, багшлах авъяас чадвар, туршлагыг үнэлж Профөссор, МУГЖ цолоор Монголын төр засаг шагнасан байна.