Отряд Гүндэгмаа

Буудлагын тамирчин

1978 онд төрсөн


Намтар:

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Отрядын Гүндэгмаа хүүхэд ахуйгаасаа нэрээ цуурайтуулж эхэлсэн намтартай. Үндэсний шигшээ багийн тамирчин. Буудлагын спортоор 1993 оноос эхлэн хичээллэсэн. Хийн гар бууны 10 м, спорт гар бууны 25 метрийн дасгалуудад өрсөлддөг.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Азийн наадмын хүрэл, Ази тивийн аварга, Дэлхийн цомын шигшээ тэмцээний аварга, Дэлхийн цомын цувралуудын алт, мөнгө, хүрэл, Зүүн Азийн наадмын мөнгө, Ази-Африкийн наадмын хүрэл медалиудтай. Олимпийн наадамд гурван удаа 1996, 2000, 2004 шагналт байрт шалгарч байсан гээд амжилтын бухиаг нь дурдаад байвал нилээд цаг, цаас зарна.

Улаанбаатар хотод төрж, Үндэсний БТДС-ийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн. Аяллаар явах дуртай. Буддын шашин шүтдэг.

Үндэсний шигшээ багийн тамирчин. Буудлагын спортоор 1993 оноос эхлэн хичээллэсэн. Хийн гар бууны 10м, спорт гар бууны 25 метрийн дасгалуудад өрсөлддөг.

О.Гүндэгмаагийн гаргасан хамгийн том амжилт нь 2008 оны Бээжингийн олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн явдал билээ. Түүний бууг баарахад монголчууд тэр чигтээ гацсан гэхэд болно. Түүнийг Лондонгийн олимпоор медалийн өнгөө ахиулна хэмээн Монголын ард түмэн цайныхаа дээжийг өргөн, дээлийнх нь захыг мушгин суусан ч байнд ч үгүй банзанд ч үгүй ирсэн. Жүдогийн амьд домог болсон Х.Цагаанбаатарын хань.



Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт