Хоролдаваа Гэрэлчимэг

УДБЭТ-д ерөнхий балетмейстер

1955 онд төрсөн


Намтар:

Улаанбаатар хотод төрсөн. 1973-1981 онд ОХУ-ын Санктпетербург хотын СБС-д суралцаж, бүжгийн жүжигчин мэргэжлээр төгссөн. 1981 оноос УДБЭТ-т гоцлол бүжигчнээр ажилласан. 1982 онд А.Адан "Жизель", П.И.Чайковский "Щелкунчик", 1984 онд А.Хачатурян "Спартак" бүжгэн жүжгүүдэд гоцлон бүжиглэсний учир Соёлын яам, МУАХ-ны шилдэг бүтээлийн шагнал, 1996 онд МУГЖ цол хүртсэн.

Бүтээсэн дүрүүд:

П.И.Чайковский "Хунт нуур" Одетта, Одиллия

А.Адан "Жизель" Жизель

П.И.Чайковский "Щелкунчик" Маша 1983 он

А.Хачатурян "Спартак" Фригия 1984 он

А.Адан "Корсар" Медора 1986 он

Ж.Мэнд-Амар "Үйлийн гурван толгой" Нансалмаа 1987 он

В.Боролдой "Малчдын дуулал" 1988 он

П.И.Чайковский "Нойрссон гүнж" Аврора 1990 он

Ф.Шопен "Шопениана" 1993 болон бусад балетын гол дүрүүдийг бүтээсэн.

1996 оноос УДБЭТ-ын Балетын туслах найруулагчаар, 2013 оноос ерөнхий балетмейстрээр ажиллаж байна.

Сэргээн тавьсан балетууд:

П.И.Чайковский "Нойрссон гүнж" балет

А.Хачатурян "Спартак" балет



Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт