
Чинзаяат Мөнхшүр
Жүжигчин
1948 онд төрсөн
Намтар:
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн. 1965-1967 онд Хөнгөн үйлдвэрийн ТМС, 1976-1981 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын хөгжмийн дээд сургууль төгссөн. 1970-1975 онд ЦДБЭЧ-д бүжигчин, 1981 оноос УДБЭТ-т гоцлол дуучнаар ажилласан. 1996 онд СТА цол, 1998 онд УГЖ, 2006 онд Ардын жүжигчин цол хүртсэн.
Бүтээсэн дүрүүд:
С.Гончигсумлаа "Үнэн" Отгон 1980 онд
М.Кобаль "Чоно ба долоон ишиг" Эх ямаа 1983 онд
П.И.Чайковский "Иоланта" 1984 онд
Ж.Бизе "Кармен" Кармен 1984 онд
Д.Лувсаншарав "Нүцгэн ноён" Гилийн хатан 1985 онд
Дж.Верди "Риголетто" Чепрона 1986 онд
Х.Билэгжаргал "Ламбугайн нулимс" Хатан 1986 онд
П.И.Чайковский "Евгений Онегин" Ольга 1988 онд
Дж.Пуччини "Чио чио сан" Сузуки 1991 онд
В.А.Моцарт "Увидаст лимбэ" 1993 онд
Д.Жанчив "Хөх торгон дээл" Дагина 1994 онд
Дж.Верди "Трубадур" Азучена 1994 онд
Ц.Нацагдорж "Гэсэр" Арлангоо 1995 онд
Б.Дамдинсүрэн "Учиртай гурван толгой" Хоролмаа 1997 онд
Б.Ямпилов "Шидэт ваар" эхнэр 1984 онд
Д.Лувсаншарав "Хар хорум" Будлан 2002
Г.Пүрэвдорж "Дэлхийн ээжийн төрсөн өдөр" Намар авхай 2002 онд
Б.Шарав "Чингис хаан" Өэлүн ээж