ДҮРЭМ

"XXI ЗУУНЫ ЭМЭГТЭЙЧҮҮД" ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗУУНЫ 100 ЭМЭГТЭЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

XXI зуунд дэлхий даяар эмэгтэйчүүдийн манлайлал чухлаар тавигдаж байгаа нөхцөлд Монгол Улс ч улс төр, эдийн засаг болон бусад салбаруудад эмэгтэйчүүдийн манлайллыг хүлээн зөвшөөрч, төрийн бодлого, хууль эрх зүйн орчиндоо бодитой өөрчлөлт, ахиц дэвшил гаргаж байгаа билээ.

Энэ чиг хандлагыг бодитой хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор "XXI зууны эмэгтэйчүүд" төслийг санаачлагчид Зууны 100 эмэгтэйг сонгон шалгаруулахаар шийдвэрлэв.

  • Энэхүү журмыг Зууны 100 эмэгтэйг сонгон шалгаруулахад баримтлана.
  • Зууны 100 эмэгтэйг сонгон шалгаруулахдаа шударга, ил тод байх, адил тэгш хандах зарчмыг удирдлага болгоно.
  • Улс орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан, хийж бүтээсэн зүйлтэй, насанд хүрсэн Монгол Улсын иргэн ямар ч эмэгтэй сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй.

Хоёр: Сонгон шалгаруулалтад нэр дэвшүүлэх

  • Олон нийт гар утас, фэйсбүүк, твийтэрээр нээлттэй нэр дэвшүүлэх бөгөөд 1 хүн хэдэн ч хүний нэр дэвшүүлж болно.
  • Нэр дэвшүүлэхдээ нэр дэвшигчийн овог нэр, зураг, намтрыг оруулна.
  • Худал баримттай, нэр дэвшүүлэх үйл ажиллагааг санаатай мушгин гуйвуулсан, садар самууныг сурталчилсан зэрэг төслийн агуулгад сөргөөр нөлөөлөх агуулга, зургийг зохион байгуулагчийн зүгээс устгахыг анхаарна уу.
  • Олон нийтийн дэвшүүлсэн нэрсийг зохион байгуулагчийн зүгээс өдөрт 2 удаа хянаж үзээд, нэр дэвшүүлэхийг зөвшөөрснөөр нэр дэвшүүлэлт албан ёсоор баталгаажиж, вэб сайтад байршина.

Гурав. Нэр дэвшигчдийг шалгаруулах

  • Шалгаруулалт 2 үе шаттай явагдана. I шатны шалгаруулалт 2018 оны 5-р сарын 27-ны өдрийн 11.00 цагаас эхэлж, 2018 оны 7-р сарын 05-ны 18.00 цагт дуусна.
  • Санал өгөхдөө фэйсбүүк, твийтэр, утасны дугаараар өгч болох бөгөөд нэг хаягаар 1 удаа л санал өгөх боломжтой.
  • Нэг хүн нэр дэвшиж буй эмэгтэйчүүдээс 10 хүртэлх хүнийг сонгож саналаа өгөх боломжтой.
  • I шатны шалгаруулалтаас хамгийн олон санал авсан 20 хүн II шатны шалгаруулалтад орохоор тунаж үлдэнэ.
  • II шатны шалгаруулалтыг олон нийтийн ба төрөл бүрийн салбарын эксперт-шүүгчдийн гэсэн хоёр үнэлгээг дундажлан шалгаруулна.
  • II шатны шалгаруулалт 2018 оны 9-р сарын 5-ны өдрийн 11.00 цагаас эхэлж, 2018 оны 12-р сарын 5-ны өдрийн 18.00 цагт дуусгавар болно.
  • Сонгон шалгаруулалтын дүнг тухай бүр олон нийтэд мэдээлж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр олон нийтэд сурталчилна.


Хамтран зохион байгуулагч

Мэдээллийн түнш байгууллагууд

зууны 100 эмэгтэй

шалгаруулалт